RSS
Хүссэн бүхэн

Friday, January 22, 2010

" ШИНЭ ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖИЛ " ТББ -ын санал хүргүүлэх тухай

ШИНЭ ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖИЛТББ

Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг

Сүхбаатарын талбай-4, МҮЭ-ийн

Төв зөвлөлийн байр, 400-01 тоот

Утас: 99078669, 99749792, 96680941

E- mail: baatar_052118@yahoo.com


.............................№..............................

........................... аймгийн

................................телевизийн

захирал ..................................... танаа



Санал хүргүүлэх тухай


Сүүлийн жилүүдэд орон нутгийн мэдэээллийн хэрэгслүүдээс телевиз нь харьцангуй

тогтвортой үйл ажиллагаа явуулж, олон түмэнд хүргэх мэдээллийн чанар хүртээмжээ сайжруулан хөгжиж байгаа билээ.

Бидний судалснаар хөдөө орон нутагт 40 гаруй телевиз ажиллаж байгаа бөгөөд / зарим аймагт 3-4 телевиз байна / өөрийн нэвтрүүлэгүүдтэй, бие даан үйл ажиллагаа явуулж байна.

гэвч орон нутгийн телевизүүдэд тулгардаг бэрхшээл мундахгүй их байдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ.

наад зах нь л гэхэд бид төвийн телевизүүд шиг олон төрөл жанар нэвтрүүлэг бэлтгэн гаргах нөөц бололцоо дутмаг учраас эфирийн дийлэнх цагаа кино, клипенд зориулдаг.

харин үүнийгээ авахад зориулан чамгүй хөрөнгө зарцуулдаг ч тэр бүрд чанартай бүтээгдэхүүнийг олж чаддаггүй. Зарим телевиз хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс сүүлийн үеийн шинэ соргог бүтээгдэхүүнээр фондоо арвижуулж чаддаггүй нь тухай телевизийн чанар хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Иймээс бид нэгдэж хамтран ажилласнаар энэ мэт бэрхшээлүүдийг шийдвэрлэж , олон түмнийхээ эрх ашгийн тулд орон нутгийн телевизүүдийн бие даасан хүчирхэг байдлыг тогтоож нэвтрүүлэгийнхээ чанар хүртээмжийг улам сайжруулан санхүүгийн хувьд ч чадваржих боломжийг бий болгож, Орон нутгийн телевизүүдийн сүлжээ байгуулан нэгдэж ажиллах нь зүйтэй гэж үзсэн энэ хүү саналыг та бүхэнд хүргүүлж байна.

Та бүхэн энэхүү саналтай танилцаад бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтнй байна.

/ Танилцуулгыг дор хавсаргав /


" ШИНЭ ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖИЛ " ТББ -ын

ЗАХИРАЛ Ж.ӨЛЗИЙБААТАР